Home Дэлхий 42 мянган жилийн өмнөх унаганы цус ховордсон амьтдыг үржүүлэхэд тусална

42 мянган жилийн өмнөх унаганы цус ховордсон амьтдыг үржүүлэхэд тусална

0
42 мянган жилийн өмнөх унаганы цус ховордсон амьтдыг үржүүлэхэд тусална

ОХУ-ын эрдэмтэд 42 мянган жилийн өмнө хөлдөж үхсэн унагыг Сибирийн Верхоянск  мужаас олжээ. Хамгийн сонирхолтой нь тэд унаганы биенээс шингэн цус, шээс олж авсан  бөгөөд  энэ нь алсдаа ховордсон, устсан төрөл зүйлийн амьтдыг клоний аргаар үржүүлэхэд тус болно гэж найдаж байгаа ажээ. Унага хоёр долоо хоног орчимтойдоо шаварт шигдэж үхсэн гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Мөстлөгийн үед амьдарч байсан амьтадын биенээс шингэн цус, шээс зэрэг олдох нь тун ховор тохиолдол юм. Хэчнээн сайн хадгалагдсан байсан ч цус нь бүлэгнэж нөжирсөн, эсвэл хатсан байдаг аж.