Home Шуурхай мэдээ Шороон болон цасан шуурга шуурна 

Шороон болон цасан шуурга шуурна 

0
Шороон болон цасан шуурга шуурна 

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргаашнаас төвийн аймгуудын нутгийн зарим газраар салхины хурд нэмэгдэж, хүчтэй шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Тодруулбал,  Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах юм байна. Маргааш ихэнх нутгаар хүчтэй салхитай, шороон шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг  анхаарууллаа.

Ирэх 19,21-ндий өдрүүдэд баруун болон төвийн хойд хэсгээр, 22-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэрэг хур тунадас орж, нойтон цас, орж шуурга шуурах юм байна.