Home Улс төр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө

0
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх зарлиг гаргажээ.

ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.