Home Шуурхай мэдээ Ирэх бямба гарагаас дулаарна

Ирэх бямба гарагаас дулаарна

0
Ирэх бямба гарагаас дулаарна

Сар шинийн баяраас эхлэн хүйтний эрч чангарч өдөртөө -20 хэм гаруй, шөнөдөө -30 давсан  хүйтэнтэй байгаа. Тэгвэл  ойрын хэдэн хоногтоо хүйтэн хэвээр үргэлжлэх  бөгөөд өдөртөө -16-20 хэмтэй байх нь ээ. Тодруулбал, өнөөдөр -20, маргааш -18,  пүрэв гарагт -16, баасан гарагт -13 хэм болон бага багаар хүйтний эрч сулрах юм байна. Ирэх бямба гарагаас өдөртөө -10 хэм болон хүйтний эрч сулрах төлөвтэйг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.