“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг өрнүүлж байна.

Тэд өмнө нь Олимпын гүүр, Төв номын сангийн гадаах талбайг цэвэрлэж байв.

Харин өнөөдөр сайн дураараа нэгдсэн 200 гаруй сурагч, оюутан залуус Хот тохижилтын газартай хамтран нийслэлийн төв талбайг цэвэрлэлээ.

Volunteer Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч А.Ням-Од “Удахгүй нийслэл хотод маань COP17 хурал болох гэж байгаа. Иймээс дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын зочид ирэхэд хотоо цэвэр цэмцгэр байлгаж, өнгө төрх нэмье гэсэн хүсэл эрмэлзлээр бид өнөөдрийнхөө ажлыг хийлээ. Өмнө нь Д.Сүхбаатарын талбайг цэвэрлэхээр гурван удаа хүсэлтээ өгсөн ч төрийн шагнал гардуулах ёслолтой давхацсан, цаг агаарын тохиромжгүй байдал зэргээс болоод бүтэлгүйтсэн. Дөрөв дэх удаад Хотын дарга зөвшөөрөл өгснөөр ажил маань биеллээ оллоо. GenZ үеийн залуус маань байнга цэвэрлээд байж чадахгүй. Тиймээс байгууллага, хүмүүс эргэн тойрноо цэмцгэр байлгахад анхаараасай гэж хүсэж байна. Хотоо цэвэрхэн байлгахад тийм ч хэцүү биш шүү дээ гэдгийг бид өнөөдрийн болон өмнө нь хийсэн ажлуудаараа уриалж байгаа” хэмээн ярилаа.

Сайн дурын залууст Хот тохижилтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, усны машин зэрэг зургаан техник хэрэгсэлтэйгээр хамтран ажиллажээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...