“Оюутан цэрэг”-ийн бүртгэлийг сунгажээ

2025 оны “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийг сар шинийн баяр давхацсантай холбогдуулан гуравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Батлан хамгаалах яамнаас гаргалаа.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан энэ сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар тасалбар болгон “Дээд боловсролын мэдээллийн сан”-гаас оюутнуудын мэдээллийг татах юм. Иймээс мэдээллийн санд мэдээллээ оруулаагүй хоцроосон магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагууд оюутнуудын мэдээллийг яаралтай оруулах шаардлагатай байна.
Цахимаар бүртгүүлж байгаа оюутнуудын хувьд “Оюутны мэдээлэл олдсонгүй” гэсэн алдаа гарсан тохиолдолд гар утасны “E-Mongolia” аппликейшнээ шинэчлэх, их, дээд сургуулийнхаа сургалт, оюутны албатайгаа холбогдож тодруулна уу.

Сургалтад хамрагдах оюутнууд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай.
1. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх;
2.Тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
3.Эрүүл мэндийн даатгал сүүлийн 1 жилд төлсөн байх;
4.Сурлагын голч дүн 2,8 ба түүнээс дээш байх;
Бүртгэл явагдаж дууссаны дараагаар тэнцсэн эсхүл тэнцээгүй талаар мэдээллийг цахимаар хүргүүлэх бөгөөд тэнцсэн оюутнууд сургуулийнхаа харьяалах аймаг, дүүргийн цэргийн штабт энэ сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн биеэр очиж, цэрэг татагдагчийн анкет (4 дүгээр маягт) бөглөнө. Үүний дараагаар тухайн цэргийн штабаас дараагийн шатны сонгон шалгаруулалт хаана, хэзээ болох талаарх мэдээллийг өгөх юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...