АН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын газарт албан ёсоор хүлээлгэн өглөө
Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэнгээр ахлуулсан мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөллүүд улс орны өнцөг булан бүрээс олон мянган гишүүд, дэмжигчдээсээ авсан саналыг нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг 2024.03.24-ний өдөр Үндэсний Аудитын газарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, АН-ын эрх барих үеийн мөрийн хөтөлбөрүүд  МУ-д  эрх чөлөө авчирсан, хүний эрхийг дээдэлсэн, хувь  хүний хөдөлмөрлөх бизнесийн  боломжийг  өндөр  хэмжээндд авчирсан гэдгээрээ түүхэнд үлдсэн.  Харамсалтай нь өнгөрсөн  найман жилд  бүх  зүйл  буруугаар эргэж намын тогтолцоот орон боллоо.  Монгол Улс ардчиллын индексээр олон байр, авилгын индексээр 40,50 байр ухарлаа. Хүний хувийн эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө ямөр хэмжээнд хүрэв? АН мөрийн хөтөлбөртөө энэ бүх асуудыг засъя гэж анхаарч боловсруулсан гэдгээ онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...