Амиа алдсан алба хаагчдын ар гэрт 3 өрөө байр өгдөг хууль санаачилна

Гал түймрийн аюулыг сөрж яваад онцгой байдлын албаны 3 албан хаагч алтан амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Тэднийг гэр бүл, хамтран ажиллагчсад нь өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салах ёс гүйцэтгэхэд оролцсон бөгөөд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэв. Ингэхдээ албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах талаар хууль санаачлах эрхээрээ дамжуулан хууль санаачилна гэдгээ дуулгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...