Э.Хүслэн дэлхийн аваргын медалийн төлөө тоглоно

Италид болж буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ганцхан өргийн тоглолт үлдлээ. 10 дахь өргийн дараа манай шатарчдаас охидын 14 насанд Б.Энхнамуун 7,5 оноогоор 6-р байр, 16 насанд Б.Буянхишиг 6,5 оноогоор 16-р байрт жагсаж байна. Харин ахлах нас болох 18 насанд тоглож буй манай хоёр шатарчин медалийн төлөө тоглох шийдвэрлэх өргийг хийнэ. 7,5 оноогоор дөрөвт бичигдэж байгаа

Э.Хүслэн Энэтхэгийн шатарчин Бордолой Пратитетэй тоглохоор оноолт таарсан. Энэ өргийн тоглолт медалийн өнгийг тодорхойлох юм. Хэрвээ манай тамирчин Э.Хүслэн хожвол дэлхийн аваргын медалийн болзол хангана. Мөн энэ насанд 7,0 оноогоор зургаад бичигдэж буй Э.Эмүжин шагналт байрын төлөө Казахстаны Заринатай тоглох юм. Харин хөвгүүдээс 14 насанд М.Санчир, 16 насанд Б.Зэв нар 5,5 оноотой болжээ. 83 орны шатарчид өрсөлдөж буй өсвөрийн дэлхийн аваргууд маргааш тодорно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...