“Эрдэнэс Тавантолгой”: Бүх худалдан авалтыг хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер зарлахгүйгээр, сонгон шалгаруулалтгүй худалдан авалт хийж байгаа тухай өнөөдөр ташаа мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдүүлсэнд залруулга мэдээлэл хүргэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх худалдан авалт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулсан бөгөөд тендер шалгаруулалт зарлахгүйгээр худалдан авалт хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд нийт 461,782,687,000 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 ажил үйлчилгээ худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу www.tender.gov.mnцахим хуудсанд байршуулж нээлттэй сонгон шалгаруулж 328,122,218,000 тэрбум төгрөгний гэрээ байгуулан ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосон энэ хугацаанд 133,670,469,000 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн болно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...