Хэнтий аймагт цасан шуурганаар төөрсөн хоёр иргэнийг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цасан шуурганаар төөрсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд өчигдрийн 15:00-16:00 цагийн орчимд суудлын автомашинтай зорчиж явсан хоёр иргэн сураггүй болжээ. Үүнтэй холбоотойгоор Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг 01:25 цагаас эхлүүлсэн байна.

Арванхоёрдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар нэмж хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...