Хөшигийн хөндийд барих шинэ хотын төсөлд япончууд хамтрахад бэлэн гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав. Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсон Элчин сайд М.Игавахарад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэхийн сацуу Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад буйд гүн эмгэнэл илэрхийлж, Монголын ард түмэн Японы ард иргэдтэй сэтгэл зүрхээрээ хамт байгааг тэмдэглэлээ.
Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өрнөж ирсэн ба эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх “Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг Ерөнхий сайд онцлов. Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” болох Япон Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Мөн Ерөнхий сайд нүүрснээс ус төрөгч гарган авах төсөл, Хөшигийн хөндийд бий болох шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд Япон Улс хамтарч ажиллахад бэлэн байгааг, аялал жуулчлалыг хөгжүүлэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж буйг тэмдэглэлээ. Мөн Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын техникийн хамтын ажиллагааны төслийг эхлүүлсэн. Цаашдаа шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах тал дээр нарийвчлан ярилцах нь чухал байна гэв. Түүнчлэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөл дээр хамтарч ажиллах нь Монгол Японы харилцаанд нэн чухал гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...