Хойд Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ

Пуужингуудыг Пхеньян хотын ойролцоо байрлах Сунан орчмоос орон нутгийн цагаар ойролцоогоор 13:20 цагийн үед харвасан бөгөөд тэдгээр нь ойролцоогоор 340–350 км зайд нисч Япон тэнгис рүү унасан байна.

Японы эрх баригчдын мэдээлснээр пуужингууд тус улсын онцгой эдийн засгийн бүсэд унаагүй бөгөөд одоогоор хохирол бүртгэгдээгүй байна.

Энэ туршилт нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт явагдаж буй үед болсон бөгөөд Пхеньян эдгээр сургуулилтыг “довтолгооны бэлтгэл” гэж үздэг.

Аналистуудын үзэж байгаагаар Хойд Солонгос ийм төрлийн зэвсгийн туршилтыг ихэвчлэн бүс нутгийн цэргийн сургуулилалт, улс төрийн хурцадмал байдал нэмэгдэх үед хийдэг аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...