Н.Учрал: Ардчилсан намтай засагт хамтрахгүй

АН-ыг Засгийн газарт хамтрахаар урьсан, УИХ-ын даргын суудлыг сөрөг хүчинд өгнө гэсэн “Бор шувуу” сүүлийн хэдэн өдөр Төрийн ордноор нисх болсон Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр байр сууриа илэрхийлж, тайлбар хэлжээ. Тэрбээр “Засгийн газар хэвийн, тогтвортой ажиллаж байна. АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй. Зориуд гаргасан худал мэдээлэлд автахгүй, ажлаа шуурхай гүйцэтгэхийг сайд нарт хэлье” гэсэн байна.

Түүний энэ үгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр баталж, болоогүй үйл явдлыг болсон мэтээр цуурахгүй байхыг уриалав. Гэхдээ энэ мэдээлэл өндрөө нэгэнт авсан учир АН дотор ч бужигнаан үүсээд амжжээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд намын даргаасаа энэ талаар тайлар хийхийг шаардаж эхэлсэн байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Лу.Гантөмөр даргатай АН цөөнх болсон ч МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан ч хөөгдөж гарсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...