Монголын тусгай хүчний 43 алба хаагч “SWAT challenge 2026″-д өрсөлдөж байна

АНЭУ-ын Дубай хотноо дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг тусгай хүчний залуус хуран цуглаж, уулыг тал болтол өрсөлдөж байна. “SWAT challenge 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй гурван багийн бүрэлдэхүүнд тусгай хүчний 43 алба хаагч багтажээ. Өмнө нь манай улсаас хэзээ ч ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаагүй юм. Эдгээр залуус өнөөдөр түүхийг бүтээж байна. Дэлхийн бусад тусгай хүчнийхний чанар чансааг дэнсэлж, эн тэнцүү өрсөлдөж, юугаар ч дутахгүй харин ч бүр илүүрхэж чадна гэдгээ мэдэрч, бас бага зэргийн туршлага дутсанаас алтан медалийг шүүрээд алдаж байгаа нь эхний хоёрхон өдрийн доторх дүр зураг. Уулын дугуйн тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын “SSPA” баг хүрэл медаль хүртсэн.  Тэмцээний гурав дахь өдөр эхэллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...