КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ.

Олон улсын бага хуралд 196 орны 5,000 орчим зочин, төлөөлөгч оролцоно гэж албаныхан мэдээлээд буй.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 15 ААН-ийн 100 жолооч 100 автобусаар 17 чиглэлд 10 минутын давтамжтайгаар хуралд оролцогсдод үйлчлэхээр болжээ.

КОП-17 бага хуралд НҮБ-ын 190 гаруй улс орны төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрс сэргээх зорилтуудыг ахиулах юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...