Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг байнгын ажиллагаатай болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19) болж, дараах үүргийг өгсөн байна. Үүнд, Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасантай холбогдуулан вагон нэмж тавих, байнгын ажиллагаатай байх үүргийг Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад өгчээ. Төмөр замын трассын газар чөлөөлөлттэй холбоотойгоор Шувуун фабрикийн орчимд амьдарч буй дөрвөн өрхийн гурвынх нь нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн нэг өрхийн асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн байна.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замын их бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан гүйцэтгэж, саяхан ашиглалтад оруулсан юм. Нийт 127.1 км төмөр замыг байгуулсан. Уг төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулж, тэсэрч дэлбэрэх аюултай ачааг хотын төвөөр цаашид тээвэрлэхгүй болж байгаагаараа давуу талтай.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...