Автомашинд үлдээсэн 9 настай охин бүгчимдсэний улмаас амиа алджээ

АНУ-ын Техас мужид 9 настай охин халуунд түгжээтэй автомашинд  олон цаг байсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулыал,  охины  ээж мягмар гарагт өглөөний 06.00-14.00 цагийн хооронд цагаан өнгийн Toyota Camry маркийн автомашинд хүүхдээ харгалзах хүнгүй орхижээ.  Ээж ажил руугаа орохдоо хүүхдээ бага зэрэг устай орхиж, машиныхаа цонхыг хэсэгчлэн буулгаж явсан” гэж  албаныханд мэдүүлжээ. Ажлаа дуусгаад 14:06 минут орчмд буцаж ирэхэд охин ухаангүй байсан ба эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байна.

Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, Мягмар гарагт тус дүүрэгт 33.8 хэмийн халуун байжээ.

Техас мужид сүүлийн дөрвөн өдрийн дотор гурав дахь удаагаа  автомашины халуун хэмийн улмаас хүүхэд нас барсан бол энэ онд улсын хэмжээнд 13  хүүхэд халуун машинд нас барсангэж Kids and Car Safety байгууллагаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...