Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, “Эм си эс Коко кола”, “Монкон пропортиз” компанитай хамтран хэрэгжүүлэх юм.

Тэгвэл “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн нэгдлээ. Тэрбээр аянд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

МУСТА,жүжигчин О.Дөлгөөн: Сайн байна уу ? Бид АНУ- аас та бүхэнтэй мэндчилж байна. ЦЕГ болон Экологийн Цагдаагийн Албанаас зохион байгуулж буй “БАЙГАЛЬ ЭНД ТЭРГҮҮНД | ХОГООР БҮҮ ХОРЛО” аянд бид гэр бүлээрээ нэгдлээ.Ердөө 12 минут хэрэглэгддэг хирнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё. Би Байгальд хоргүй” хүүгийнхээ жилийн өмнө зурж өгсөн тороор гангарлаа” хэмээн бичжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...