Нийслэлийн зуслангийн гурван чиглэлд энэ бямба гарагаас автобус явж эхэлнэ. Зуслангийн чиглэлд жил бүрийн 6-р сарын 15-наас нийтийн тээвэр үйлчилж эхэлдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эрт амарсантай холбоотойгоор айлууд зусландаа эрт гарчээ.
Тиймээс зуслангийн чиглэлд зургадугаар сарын 5-наас буюу маргаашнаас нийтийн тээврээр үйлчлэхээр боллоо. Зуслангийн чиглэлийн автобус нь “Тэнгис” кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна. Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.