Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Хувийн хэвшлийнхэн нийслэлийн тулгамдсан асуудлуудад шийдэл гаргах бизнес төсөл боловсруулж ажилламаар байна. Хот бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжээд явах хэрэгтэйг онцолж байна.
 “Улаанбаатар такси каб” ХХК болон “UBCAB” ХХК ажиллана
Үүний хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн “Улаанбаатар такси каб” ХХК болон “UBCAB” ХХК  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хотод хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэдийг нэгдсэн системд оруулах боломж бүрдлээ. Тодруулбал Улаанбаатарт хотод албан ёсны 512 такси иргэдэд үйлчилж байна. Харин хувиараа таксинд явдаг 40.000 орчим иргэд байдаг. Эдгээр иргэдийн автомашины жолооны хүрд зөв талдаа бол нэгдсэн системд хамрагдах боломжтой юм. Хамтран ажиллах ажлын хүрээнд 2020 онд багтаан бүртгэлтэй стандарт такси үйлчилгээний тоог 1000 болгоно.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ