“БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдаан болно

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эртэч Монгол хөтөлбөр хамтран Хотын соёл аяны хүрээнд жилийн хугацаанд үргэлжлэх “БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан нь залуусын оролцоог нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх, зөв хэвшилд уриалах, эерэг контент бүтээхэд оршино.

Уралдаан сар бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж шилдэг 3 оролцогч бүрийг шагнана. Шилдгийн шилдэг оролцогч гадаад улсад аялах эрхээр шагнуулна.

Энэ сарын уралдааны сэдэв “Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэд байцгаая” сэдвийн хүрээнд залуучуудыг уриалсан, нэгийг бодогдуулж чадсан, агуулга санааг багтаасан 3-5 минутын бүтээл байна.

Сэдвийн хүрээнд дараах агуулгыг оруулна

  • Зориулалтын бус газар бие засдаггүй иргэн
  • Олон нийтийн гудамж талбайд шүлсээ хаядаггүй иргэн
  • Ил задгай газар хог хаядаггүй иргэн
  • Олон нийтийн газар тамхи татдаггүй иргэн

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

Уралдаанд оролцогч нь Эртэч Монгол бүх сарын оролцогчид гэсэн  https://www.facebook.com/groups/2583485731680937/?epa=SEARCH_BOX фэйсбүүк группт постоор оруулж #БиХариуцлагатайИргэн hashtag-ийг ашиглан өөрийн овог нэр, хаанаас оролцож байгаа эсэхээ бичин постолж оролцоно. Хамгийн их like, share хийсэн 3 хүнийг зохион байгуулагчдын зүгээс шагнах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90099099 дугаараас лавлана уу.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...