Хэрэглэхгүй эд зүйлсээ зардаг дэлгүүр 2019 онд нээгдсэн бол Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй болжээ. Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх юм.
Хуучин хувцас авах цэгийн байршил Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард, Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд “KFC”-гийн урд тус тус хуучин хувцасны хайрцаг байрлуулсан. Иргэд та бүхэн өөрт хэрэглэгдэхгүй хувцаснуудаа эдгээр хайрцгуудад хийж, зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх боломжтой.