УСУГ-ынхан энэ жил таван км шугам сүлжээг шинэ технологиор сүвлэж доторлоно

Жил бүрийн урин дулаан цагтай зэрэгцэн өнгө засч байгаа ногоон байгууламж, зам талбайгаа ухаж сэндийлсэн ундуй сундуй дүр төрх хотын аль нэг хэсэгт бий болдог байсныг та бүхэн санаж байгаа байх. Их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө шугам сүлжээний ажлыг  ийнхүү хийхээс аргагүй нөхцөл  байдалтай байсан нь саяхан. Тэгвэл та сүлийн жилүүдэд өнөөх танил дүр төрх болсон газар ухаж сэндийлсэн шугам сүлжээний ажил харагдахаа больсныг анзаарсан уу. УСУГ-аас  шугам сүлжээг шуудуугүй аргаар буюу газар ухалгүйгээр сүвлэж доторлох технологийг нэвтрүүлснээр өнөөх танил ундуй сундуй дүр зураг үүсэхээ больжээ.

Уг технологийг Европын улс орнууд анх нэвтрүүлж  1970-аад оноос ашиглаж эхэлсэн түүхтэй.  Харин УСУГ-ын удирдлагууд энэхүү технологийн талаар 2008 оноос эхлэн судалж, 2015 оны А/760 тоот захирамжийн дагуу 2015 оны аравдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн засаг дарга, Ус сувгийн удирдах газрын дарга, Австри улсын “СЕКИСУИ СПР” ХХК-тай тоног төхөөрөмж, материал нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү технологийг эх орондоо нутагшуулах боломж бүрдсэн байдаг. Ингээд уг төслийн хугацааг 2018-2021 оны хооронд буюу гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлсэн юм.

Төслийн хугацаанд 30 километр шугам засварын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ жилийн хувьд таван километр шугам сүлжээг шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэл хотын хувьд хамгийн их насжилттай, солих зайлшгүй шаардлагатай шугам хоолойнууд хотын төвөөр байрладаг. Иймээс УСУГ-ын инженерүүд шугам доторлогооны ажлаа иргэдэд хүндрэл төвөг болохгүй амжуулахын тулд шөнийн цагаар буюу 23:00 цагаас 06:00 цаг хүртэл ажиллаж байгаа ажээ.

Шуудуугүй аргаар буюу газар ухалгүйгээр сүвлэж доторлох технологи нь хуучин технологийн аргатай харьцуулахад богино хугацаанд шугам сүлжээний ажлыг дуусгах боломжтой. Тухайлбал, хуучин технологиор хоёр сарын хугацаанд хийж дуусгах ажлыг шинэ технологиор бол долоо хоногийн дотор шөнийн цагаар хийгээд дуусах юм байна.  Сүвлэж, шинэчилсэн шугам нь хамгийн багадаа 60 жил, цаашлаад 100 жилийн баталгаатай ажиллана гэж УСУГ-ын инженерүүд хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...