Усны талаарх сонирхолтой 15 баримт

Дэлхийн гадаргын 70-75 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний зөвхөн ганцхан хувь нь л цэвэр ус байдаг. Мөн хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг ба бид цангахад бидний бие дэх усны ердөө 1% нь л алдагдсан байдаг. Хэрэглээ болон нөөц, цаашдын ирээдүйнхээ талаар дэлхийн оршин суугчдын санааг зовоож байгаа устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл болсон энэхүү бодис бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм. Бидний мэдэхгүй олон нууцыг агуулж байгаа ус хэмээгч энэ бодисыг амьтай хэмээн Японы эрдэмтэн баталсан. Тэгвэл усны талаарх өөр ямар сонирхол татам баримтууд байдаг юм бол? Танд зориулж дараах 15 мэдээллийг хүргэё. Усын тухай мэдээлэл судалгаа дуусашгүй арвин билээ.

1. Дэлхийн хамгийн цэнгэг устай орон бол Финлянд

2. Халуун ус илүү хурдан хөлддөг.

3. Хэт хөргөсөн ус /supercooling water/ хасах температурт ч шингэн төлөвөө хадгалдаг.

4. Хатуу, шингэн, хий гэсэн усны 3 төлөв байдаг гэдэг. Гэхдээ эрдэмтэд шингэн хэлбэрийн 5 төлөв, хатуу буюу хөлдүү хэлбэрийн 14 төлөв байдгийг илрүүлсэн.

5. Мөсийг үргэлжлүүлэн хөлдөөсөөр -135 хэмд хүрэхэд яг шил шиг талст бүтэцгүй цул болдог.

6. Загасны биеийн 75%, далайн залхагны биеийн 99%, төмсний 76%, алимны 86%, алимны 85%, улаан лоольны 90%, өргөст хэмхний 95%, тарвасны 96% нь ус байдаг. Хүний биеийн ихэнх хувийг ч мөн ус эзэлдэг ба нярай хүүхдийн биеийн 86%-ыг ус эзэлдэг бол хөгшин хүний биед 50 хүртэлх хувьтай байдаг байна.

7. Дэлхий дээрх бүх өвчний 85% нь усаар дамждаг. Жил бүр усаар дамжсан өвчний улмаас 25 сая хүн нас бардаг.

8. Хүний биеийн усны 2% алдагдахад хүн маш ихээр цангадаг. Цаашлаад 10 хүртэл хувийн шингэнээ алдахад хүн хий юм харж эхэлдэг. 12%-ийн шингэнээ алдсан хүнийг эмчийн тусламжгүйгээр сэхээх боломжгүй болдог бол 20%-ийн шингэнээ алдсан хүн нас бардаг байна.

9. Мөсөн голын ус хамгийн цэнгэг байдаг. Энэ нь далайн уснаас 10-12 дахин цэвэр ус байдаг байна.

10. Зөвхөн усны дэглэм барин таргалалттай тэмцэж болдог. Эхлээд чихэрлэг ундаа, жүүс уухаа зогсоож, дараа нь цай, кофе мэтийг уулгүй зөвхөн цэвэр ус уух болсноор илчлэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх дуршил эрс багасдаг байна.

11. Ус зүрхний шигдээс болох эрсдэлийг багасгадаг. Судалгаагаар өдөрт ердөө 2 аяга ус уудаг хүнтэй харьцуулахад 6 аяга ус уудаг хүний зүрхний шигдээс өвчнөөр өвдөх магадлал маш бага болох нь тогтоогджээ.

12. Хүн бүх амьдралынхаа туршид 35 тонн ус уудаг.

13. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй усыг Лос Анжелест худалдаалдаг. Swarovski-гийн уулын болороор чимэглэсэн 1 литрийн лонхтой энэ ус 90$ үнэтэй.

14. Хэрвээ ус шатаж байвал энэ аюултай гэсэн үг. Азербайжанд их хэмжээний метан бүхий ус гол байдаг ба хэрвээ шүдэнз зурж хүргэвэл энэ гол шатах гэнэ. Мөн Сицилид газрын гүний хортой хүчил бүхий ундаргатай нуур байдаг.

15. Ус тэжээллэг чанартай. Тэнгис далайн ус нь маш тэжээллэг. 1 куб.см усанд 1,5 гр уураг болон бусад бодисууд агуулагддаг. Эрдэмтэд зөвхөн ганцхан Атлантын далайн усны тэжээллэг чанарын хувь хэмжээ газар дээр нэг жилийн турш хураасан 20,000 удаагийн ургацтай тэнцэнэ гэж үздэг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...