Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2016 оноос хойш, жил бүр ногоон байгууламжийг тарих, арчлах ажилд азофос, гумин, азот фосфор калийн холимог, микориз, доломит, дуслын зэрэг шингэн болон хуурай бордоог ургамлын төрөл зүйлд нийцүүлэн хэрэглэдэг билээ.
Монголын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч “Түмэн Шувуут” ХК гадаад болон дотоодын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран тахианы сангасыг дэвшилтэт технологиор боловсруулж, байгальд ээлтэй “100%”органик компост бордоо үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.
Энэхүү органик бордоо нь Монгол орны байгаль цаг уур, хөрсний онцлогт нийцсэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ус агаар мэт хэрэгцээтэй бүтээгдэхүүн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
“Түмэн Шувуут” ХК-ийн хамт олон хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, Улаанаатар хотын Захирагчийн ажлын албанд 5 тонн “100%” органик компост бордооны дээжийг хандивлалаа.