ЭМЯ-аас Шинэ коронавируст халдварын талаар өнөөдрийн ээлжит хурлаа хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Ажиглалтад байсан хүн төрлөө гэсэн үг.
Нийт 375 шинжилгээ хийсэн. ХӨСҮТ-ийн хяналтад байгаа нэг иргэний давтан шинжилгээгээр нэг хүнээс КОВИД-19 илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн 18 хүнд корона вирус илэрсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 132 хүн хянагдаж, эмчилгээ, ажиглалтад байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа.” гэв. Ингэснээр нийт халдварын тоо 61 боллоо гэв.