ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай цахим уулзалт хийв

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү ялалтыг авчирхад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийн хэзээ ч мартахгүйг онцолж баярын мэнд дэвшүүллээ.

Ялалтын 75 жилийн ойн ёслолын жагсаал цар тахалын улмаас хойшлогдсон ч гэсэн бид энэхүү баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх болно, мөн “Хувьсгалт Монгол” гэсэн бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно гэдгийг дуулгасан. Мөн Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монгол Улсын цэргийн алба хаагчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж Н.Энхболд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг дахин урилаа. Түүнчлэн сайд нар хоёр орны цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа, 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цар тахлын улмаас гарсан өөрчлөлтөд уялдуулж төлөвлөгөөг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...