“Монголын залуучууд музей”-д түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна

Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь  100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн  нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор  түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна. Иймд  Бошгийг халах залуучуудын эвлэл, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын залуучуудын холбоонд мөрөө үлдээж, түүхийг бичилцэж байсан  үе үеийн ахмадууд, залуучууд та бүхэндээ уриалга гаргаж байна.

 Уриалга нь Залуучуудын байгууллагын түүхэн он жилүүдэд хийгдэж байсан үйл ажиллагаанууд, тэдгээртэй холбоотой бичиг хэрэг, тэмдэг, зураг гэх мэт эд өлгийн түүх агуулсан зүйлсээ өөрийн танилцуулгын хамтаар илгээмжээр болон, өөрийн биеэр МЗХ-ны төв байранд хариуцсан ажлын хэсэгт хүргүүлж түүхэн музейд мөнхжүүлэх, үзэсгэлэнд таниулах, сурталчилах боломжид хамтдаа нэгдэж, залуучуудын байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээнд гар бие оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

99720490, 99975182,8006989,80008101

Емэйл хаяг: [email protected]

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...