Чингэлтэйд тогтоосон хөл хориог зөрчвөл 150 мянгаар торгоно

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож, цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль хийнэ.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

  • Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно.
  • Хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй.
  • Нийт 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүн хөл хорионы дадлага сургуулилтад хамрагдана.
  • Дүүргийн иргэд гэртээ хөл хорионы дэглэмд байна.
  • Хэрэв танай байгууллага ажиллах бол ажлын байрнаас гарахгүйгээр дотоод зохион байгуулалт хийнэ.
  • Хөл хорионы үед гэрээсээ гарвал 150 мянгаар торгоно.
  • Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно.
  • Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.
  • Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.

Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд” компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт  тогтооно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...