НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд 25-р суваг тв-ийн “Ам нээвэл” ярилцлагад зочноор оролцохдоо Монголын төр иргэдээ ялгаварлаж болохгүй талаар сонирхолтой санал дэвшүүлжээ. Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй. Гэхдээ 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэд үүнд хамаарна. Өөрөөр хэлбэл, 0-8 насны хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагүй. Тиймээс өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийн дансанд орох ногдол ашиг тэдэнд хамаагүй гэсэн үг.
Б.Ариунболд хэлэхдээ “Өнөөдөр 2 сая 500 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшиж байгаа бол үлдсэн 800 гаруй мянган иргэн бас эзэмших л ёстой. Монгол Улсын хүн ам 3 сая 300 мянга болчихлоо. 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдээ бүгдийг нь алагчлаад, хуулийн гадуур. Тийм байж болохгүй. Монгол хүн тэгш эрх эдэлнэ ээ гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Тиймээс 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдийн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмших эрхийг УИХ нээх ёстой. Яахаараа нялхас, үр хүүхдүүдээ ялгаварлан гадуурхдаг юм” хэмээжээ.
Энэ тухай дараах холбоосоор орж үзнэ үү:
https://www.facebook.com/ariunbold1206/videos/vb.1662717560631846/2888842997871205/?type=2&thea