Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэлсэн гэв

Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны холбоотой харилцан тохиролцсоны дагуу Төрийн банкнаас энэ хэцүү цаг үед малчдаа дэмжин ажиллаж эхэллээ.

Төрийн банкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд:

  1. Малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх;
  2. Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх;
  3. Зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгах, 6 хүртэл сарын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төрийн банкнаас санхүүгийн хүндрэлд орсон малчдын хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авч, шийдвэрлэх тул иргэд та бүхэн Төрийн банкны холбогдох салбарт хандан, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ үү.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ