“Боловсрол суваг ТВ” бол байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхдэд зориулсан, тэдний хүмүүжил, боловсрол руу чиглэсэн олон контент бэлтгэн олон нийтэд хүргэж, хүүхдийн гэсэн уран бүтээл болгоныг дэмжиж ирсэн. Энэ утгаараа ч хаана, хэн хүүхдэд зориулсан бүтээл туурвина, түүнийг дэмждэг хамт олон. Саяхнаас тус телевиз “Төгс хөгжил” продакшны бүтээл болох “Нандин нас” олон ангит киног гаргаж эхэлсэн. Энэхүү кино нь өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг бодитоор харуулсан бөгөөд 04-р сарын 22 нд гарсан 8-р анги дээр үнсэх шийтгэлтэй тоглоом тоглодог хэсэг гарсан нь шүүмжлэл дагуулаад байна. Энэ байдлаас болж “Нандин нас” киноны зохиолч, найруулагч Ж.Буянтөгс өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах тайлбарыг оруулжээ. Түүний тайлбарыг бүрэн эхээр хүргэж байна.
Ж.Буянтөгс: Хүүхдүүд үнсэлцэж болохгүй гэдгийг тэд ашгүй анзаарч харж эхэллээ
ЭМЯ-ны судалгаанаас харахад жилд дундажаар 1500-1600 өсвөр насны хүүхэд жирэмсэн болдог, үр хөндүүлдэг гэсэн тоо баримт байгаа нь сэтгэл өвтгөж байна.
Бид хүүхдээ ийм байдалд хүргэхгүйн тулд анхаарал тавих шаардлагатай.
Энэ кино гарснаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг анзаарах, анхааруулах зорилго маань биеллээ олсон.
Киногоор дамжиж хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг олон мессэж хүрэх болно. Бид өөрсдийн туулж өнгөрөөсөн өсвөр үе шигээ өнөөгийн хүүхдийн ертөнцийг үнэлж болохгүй ээ. Таны хүүхэд үнсэлцдэггүй байж болно, гэхдээ томчууд бидний хараа хяналт сул байгаагийн уршгаар амьдралд хөл алдаж, жирэмсэлж байгаа нэгэн дэргэд нь тун ойр байгаа гэдгийг та мэдэж байгаа. Харин ч “Боловсрол суваг ТВ” ээж аавуудын нүдийг нээж, хүчтэй дуугархад минь хүч нэмж бидний уран бүтээлийг телевизийн сувагаараа гаргаж, олон хүнд хүргэж өгч байгаад талархаж байна.
Яг үнэндээ бол ажил, ажил гээд үр хүүхэддээ зав, цаг маш бага гаргадаг аав ээжүүд гэнэт сэрлээ… Тэд одоо өсвөр насны хүүхэдтэй гэдгээ ухаарлаа… Хүүхдүүдээ ангийн найз нөхөд, хэн нэгэнтэй амралт, зугаалгаар явуулахдаа хамт явж байгаа хүмүүс нь, нөхөрлөж байгаа найзууд нь ямар хүмүүс байгааг анзаарах ёстойг, үр хүүхэдтэйгээ ярилцах ёстойг ойлголоо. Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдэд учирч болох олон хүнд асуудал байдгийг Өсвөрийн клиник, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс бүгд дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж эхэллээ. Хүүхдэд зориулсан кино уран бүтээлийг хүүхэд л үздэг гэсэн ойлголтоосоо салах цаг ирсээн аав, ээжүүд ээ. Хүүхдийн киног аав ээж, ах эгч, эмээ өвөө, сурган хүмүүжүүлэгч багш нар та бүгд үзэж байж хүүхдийн хүмүүжлийн талаар илүү ойлголт, мэдээлэлтэй болох юм. Энэ л уран бүтээлчид бидний зорилго, та бүхэнд хүргэх гэсэн утга санаа билээ. Хүүхдэдээ цаг зав гаргацгаая, таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаагуур явж, юу хийж байгааг мэддэг байцгаая. Гол нь хүүхэдтэйгээ маш сайн ярилцлагч, дотны анд нь байгаарай аав, ээжүүд ээ. Гэр бүл болгон аз жаргалтай, хүүхэд бүр инээд хөөртэй, айдасгүй орчинд, айдасгүй нийгэмд эрүүл энх өсөж торинох болтугай.
Хөөрхөн кино болсон бна лээ. Боловсрол тв сайн бна. Энэ цагт хүүхдэд үзэх зүйл ховор. Тэдний талаар шүүмжилж яриад үр хүүхдийнхээ төлөө оролцож хийдэг хүн ховор болж.. Ашиг л хардаг болсон . Кино хийх амаргүй …киноны утга санааг бүрэн ойлгоогүй бж сонин юм бичих үнэндээ л харамсалтай .
Kinond toglison uvsur ueiin mundag huuhduuded bayr hurgey.