Нигерийн иргэн Маргарет Аденуга 68 насандаа анх удаа жирэмсэлж,
хоёр ихэр хүүхэдтэй болжээ. Тэрээр үр шилжүүлэн суулгах аргаар
жирэмсэлж энэ сарын 19-нд ийнхүү хүү, охинтой болсон байна. Дөрөв дэх
удаагийн үр шилжүүлэх ажилбар нь амжилттай болсноор урт удаан
хугацаанд үр хүүхэдтэй болохыг мөрөөдсөн хосын хүсэл биелсэн аж. Хосууд
1974 онд гэрлэсэн бөгөөд нөхөр 77 настай Ноа Аденуга, нэгэнт боломж байгаа
учир амжилтгүй болсон оролдлого бүртээ бууж өгөөгүй гэж CNN агентлагт
ярьсан байна. Ихрийг 37 долоо хоногтой байхад нь хагалгаагаар төрүүлсэн
бөгөөд ээж нь нас өндөр, мөн ихэр хүүхэд тээж байсан нь зэрэг нь өндөр
эрсдэлтэй байсан гэж хагалгааг удирдаж явуулсан Нигерийн Лагос их
сургуулийн эмнэлгийн баг хэлэв.

Өнгөрсөн жил Энэтхэгт 73 настай эмэгтэй үр шилжүүлэн суулгах аргаар ихэр охинтой болж байсан юм.