БНСУ болон Герман руу захиалгат нислэг үйлдэнэ

БНСУ руу 4 дүгээр сарын 17-ны өдөр захиалгат нислэг төлөвлөөд байсан ч бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл өчигдрийн Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ойрын хугацаанд БНСУ болон Европын чиглэл болох Герман улс руу нислэг үйлдэх хугацааг товлон бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.
Улмаар 4 дүгээр сарын 30 нд БНСУ руу, 5 дугаар сарын 02-нд Герман улс руу захиалгат нислэг хийхээр төлөвлөөд байна.
Дээрх хоёр нислэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, ахмад настан мөн 18 хүртэлх настай оюутнууд багтах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар дээрх иргэдийн бүртгэл, мэдээлэлд хяналт тавьж ажиллана.
Мөн 48 цагийн дотор Ковид-19 халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан иргэдийг онгоцонд суулгах шаардлагыг тавина гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

1 сэтгэгдэл

  1. Их тэнэг шүү!! 48 цагийн дотор шинжилгээ өгчихөөд нөгөө хүмүүс нь хариу нь гартал, онгоцондоо суутал хаагуурч явж болж байгаа. Тэгэж салгалж явж байгаад ямарч өвчтэй хүнтэй контакт аваад монголдоо ирэх юм билээ бүү мэд!!! Гадаадад шинжилгээ өнсөнөөрөө монголд ямарч үр ашиг байхгүй! Тэр тусмаа өндөр үнээр шинжилгээ өгсөн хүмүүс зүгээр л шатаад дуус ч байнашд!!!!! Ядаж монголдоо тэр мөнгө нь орж байвал дүүрсэн хэрэг гэж бодохсон!!!

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...