Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эхний 100 орыг ашиглалтад оруулна

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Ингэхдээ энэ сарын сүүлчээр эхний 100 орыг бэлэн болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангаж байна. Түүнчлэн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шаардлагата түргэн тусламжийн хоёр автомашины асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай ярилцаж, сургалтын эмнэлгийн зарим шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авах үйл ажиллагаа, нийлүүлэлт, хангалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтын ажлыг хангаж ажиллах хүрээнд дээрх эмнэлгийг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хэрэгжүүлж байгаа болохыг хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...