Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг Байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Ингээд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар, нууцаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ