Тус явуулын ажлын байр нь компьютер, утасгүй интернэтийн сүлжээ, камер хяналт, цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон, шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, мэдээллийг дамжуулах, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Түүнээс гадна 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг ээлжээр амрах боломжоор хангаж эвхэгддэг ор, халаагуур болон гал тогооны хэрэгслийг байрлуулсан байна.
Нийслэлийн хувьд товчоодод стандарт хангасан явуулын ажлын байрны асуудлыг цаашид шат дараалан шийдвэрлэхээр ажиллаж байна. Хүнд нөхцөлд ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ая тухтай, шуурхай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүллээ.