Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн 70 жилийн ой тохиож байна

Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл /ICCR/ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой 2020 оны 4 дүгээр сарын 9 Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл 1950 онд үүсгэн байгуулагдсан ба үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой 4 сарын 9-нд тохиолоо.  COVID-19 цар тахлын улмаас энэхүү тэмдэглэлт өдрийг Энэтхэг болон бусад улс орнуудад олон төрлийн онлайн үйл ажиллагаагаар ёслол хүндэтгэлтэй тэмдэглэж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл нь Энэтхэг улсын өв соёлыг олон улсад сурталчилах, хүн төвтэй харилцаагаар дамжуулан Энэтхэг болон дэлхийн нийтлэг ойлголтыг сайжруулах, тэргүүлэх боловсролын байгууллага байсаар ирэв.

Эдгээр жилүүдэд үзэл санааг харилцан баяжуулах замаар ICCR нь “Васудхаива Кутумбакам” буюу “Дэлхий бол Нэг гэр бүл” гэсэн ойлголтыг бэхжүүлэн хэдэн мянган жилийн настай Энэтхэгийн соёл иргэншил, соёлын үнэт зүйлийг дэлхийн тавцанд гарган ирсэн юм.

Сүүлийн 70 жилийн хугацаанд ICCR-ийн гадаад улс дахь 38 соёлын төв, Энэтхэг дэх 19 бүсийн оффисийн үйл ажиллагаа Гадаад Хэргийн яамны “зөөлөн хүч“-ний бодлогыг хөшүүрэг болгон ашигласнаар Энэтхэгийн урлаг, түүх, аман уламжлал, бүжиг, дуу хөгжим, хэл, хоол хүнс, йог гэх мэт хөтөлбөрүүдийг багтаан багтааж сайн боловсруулсан хөтөлбөрүүд ашиглах боломжит технологийн хэрэгслүүдээр хөшүүрэг болгон шинэ түвшинд гаргаж ирсэн.

Мэдлэгийг боловсрол нь Энэтхэгийн ёс зүйн үндэс суурь үргэлж байсаар ирсэн ба ICCR нь суралцах гол төв болж, хурал, семинар, Энэтхэг судлалын тэнхим, Энэтхэгт төгсөгчдийн үйл ажиллагаагаар дамжуулан эрдэм шинжилгээний солилцоог дэмжин ажилладгаараа онцлог юм Монгол улс нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хамгийн том оролцогчдын нэг бөгөөд энэхүү хөтөлбөрийн төгсөгч нараас дийлэнх нь төрийн өндөр албан тушаал хашиж байна. Тэдгээр төгсөгч нар энэхүү өвөрмөц хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлагаараа дамжуулан илүү гэрэл гэгээтэй нийгэм түгээн дэлэрүүлж байгаа гэдэгт итгэж байна.

Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл байгуулагдсан энэхүү өдөр Энэтхэгийн соёл иргэншлийн өвөрмөц соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно гэдгийг мэдэгдэхэд таатай байна.

Ковид-19-ийн улмаас дэлхийн ихэнх улсууд урьд өмнө байгаагүй түгжигдсэн нөхцөл байдалтай тулгараад байгаа тул ICCR нь Корона вирусын эсрэг онлайн зураг зурах уралдааныг зарлаж, Энэтхэгийн диаспораци буюу / гадаад улсад амьдарч байгаа Энэтхэг иргэд / болон олон улсын оюутнуудын дунд ‘Эссэ бичлэгийн уралдаан’ -ыг зохион байгуулах ба сонирхсон оролцогчдыг материалыг 2020 оны 4-р сарын 30-ны өдрөөс өмнө хүлээн авна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...