Хавдар судлалын үндэсний төвд өдөрт 1000 гаруй хүн ханддаг, ачаалал ихтэй эмнэлэг. Тус эмнэлэгт тугамдаад байгаа нэн чухал шаардлагатай асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс өссөөр байна. Манай улсын хувьд жилд 6000 орчим иргэн хавдраар оншлогдож, 4000 гаруй иргэн нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв нь өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүлдэг гэнэ. Эмнэлгээр үйлчлүүлэхэд ганцхан орц гарцтайн улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд хүндрэлтэй байгааг онцоллоо. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч С.Амарсайхан чиглэл өгч үүрэг болгон ажиллажээ.
Хавдрын шинжилгээг эрт илрүүлбэл эмчлэгдэх бүрэн боломжтой. Иргэд энэ талын мэдээлэл дутмаг шинжилгээнд хамрагдахгүй хүндэрсэн үед нь эмчлүүлэх гэж ирдэг нь хүндрэл болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Нийт нас баралтын 60 гаруй хувийг хавдарын өвчлөлийн шалтгаан болж байна. Түүнчлэн бурхан болоочийг хадгалах болоод үдэх хэсэг чухал хэсэг байдаг. Хайртай хүнээ алдсан иргэд цэвэр орчинд салах ёсоо гүйцэтгэх боломжгүй хуучирч муудсан байсныг хадгалах моорг болон салах ёс гүйцэтгэх өрөөнүүдийг засаж өгснөөр цэвэрхэн тохижилттой орчинд хүндэтгэлтэй үдэх боломж бий болсон байна. Хавдар судлалын төвийн хамт олон нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэж өгсөн “Улаанбаатар Буян” ХХК хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.
Халдварт өвчнөөр нас барсан хүний шарилаас гарч байгаа хорт хий агаар болон хөрсөндөө хадгалагдан 30-40 жил өвчлөл тараах боломжтой байдаг гэсэн судалгаа байдаг. Хорт хавдраар өвчлөөд олон жил химийн эмчилгээ хийлгээд нас барсан хүнийг чандарлах нь зөв хэмээн үзэж байгаагаа эмч, мэргэжилтнүүд илэрхийллээ.
gants hort havdar bish suriee metiin ovchnii virus horsond 70-120 jil hadgalagddagaas baingiin degdelt uuseh ersdeltei tul shariliig er ni ihenhiig chandarlah ni zov. Negmor huuli gargachih heregtei bgan.