4402 ээжийг “Эхийн алдар” I, II одонд тодорхойлж, уламжлахаар тогтов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулдаг билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2020 онд багтаан сургууль, цэцэрлэгийн 21 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн...

Туулах чадвар сайтай 64 машин хүлээлгэн өгөв

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар...

​Нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн...

“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд...