​Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Ковид-19 халдварын улмаас  хурлын зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Тэргүүлэгчид цахимаар хуралдахаар болсон.

Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

Мөн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг дэмжих тухай, Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Алдарт эхийн I, II одонд тодорхойлж уламжлах тухай, Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг уламжлах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...