Хамбын овоо орчмын айлууд газар эзэмших эрхтэй болов

2003 онд СХД-ийн 30, 39-р хорооны нутаг дэвсгэр дэхь хамбын овооны орчмын 16,97 га газрыг “Монголын уламжлалт урлах ухаан соёлын төв”-д хариуцуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн 2004 оны 96-р тогтоол гарч, энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 141 дүгээр тогтоолоор Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор” орчмын 16.39 га газрыг түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Гэтэл орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт таних тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй, хил заагийн дагуу хашаа, хайс барьж хамгаалаагүйн улмаас 2011 оноос хойш иргэд зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр суурьшиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 47 өрхийн 18 барилга, байшин барин амьдарч байна.
Эдгээр иргэд газар эзэмших хүсэлтээ харъяа дүүргийн газрын алба болон шат шатны байгууллагуудад удаа дараа хандаж гаргасан боловч орон нутгийн тусгай хамгаалалтын бүс нутагт амьдарч байгаа учраас албан ёсны зөвшөөрөл олгогдохгүй, үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэж чадахгүй байсан юм.
Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 31-нийн өдрийн хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хилийн заагт өөрчлөлт оруулах, талбайн хэмжээг 8.74га болон багасгах тухай асуудлыг хэлэлцүүлэн батлууллаа. Ингэсэнээр иргэд газар эзэмших эрхтэй болж, олон жил яригдаж хүлээгдсэн асуудал ийнхүү шийдэгдлээ. “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-т дүүрэг болон нийслэлээс хаяг тэмдэглэгээ, тохижилт үйлчилгээг хийхийг үүрэг болголоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...