НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн төсвийг тодотгохыг шаардав

Монгол Улсын Ерөнхий сайдын татвар чөлөөлөхөө мэдэгдсэнтэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Нийслэлийн засаг даргад шаардлага хүргүүлсэн байна. Учир нь 6 сарын хугацаанд татвараас чөлөөлснөөр нийслэлийн төсвийн орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг ХХОАТ-ын 50 хувь нь бүрдэхээргүй болжээ. 2020 оны Нийслэлийн төсөвт 1 их наяд 211 тэрбум 604.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Гэвч эхний улирлын байдлаар Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 44.5 хувийн урьдчилсан гүйцэтгэлтэй байна.

Орлого бүрдүүлэх эх үүсвэрүүд нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум төгрөг, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийн зардлуудыг санхүүжүүлж чадахгүй аж. Иймд нийслэлийн төсөвт яаралтай тодотгол хийхийг Нийслэлийн Засаг даргаас шаардсан байна.

Мөн коронавирусын дэгдэлт нэмэгдэж байгаа энэ үед дэлхий даяар аялал жуулчлалын салбар зогсонги байдалтай болсон. Гэвч аялал жуулчлалд зориулсан шоу цэнгээн зохион байгуулах, гадаад дотоод албан томилолт, аз жаргалтай хотын индекс тооцох зэрэг хойшлуулж болохуйц зардлууд нийслэлийн төсөвт батлагдсан.

Иймээс энэ мэт зардлуудыг царцаах замаар халдварт өвчний голомтод ажиллж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага болон дүүргийн албан хаагчдад улирлын урамшуулал олгохыг шаардсан байна.

Мөн өвчний үед хэрэглэх амьсгалын аппарат, тоног төхөөрөмж авах, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн жорлонгийн бохирыг хөрсөнд шингэдэггүй болгох төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бичил бизнесийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг шаардлагад дурджээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...