УОК: Гэрийн хорионд байх иргэдийн гэр бүлийн хүмүүст чөлөө өгөх нь зүйтэй

Улсын онцгой комиссоос цаг үеийн байдлаар шуурхай мэдээлэл хийлээ. Өнгөрсөн  хугацаанд улсын онцгой комиссоос Сэлэнгэ, Дархан-уул,  Орхон  аймаг  дахь тусгаарлах байрын тоог нэмэгдүүлжээ. Мөн  14 хоногийн тусгаарлалт дууссан 51 иргэнийг тусгаарлалтаас гаргасан байна. Гэртээ үргэлжлүүлэн 14 хоног, шаарлагатай бол 28 хоног хорионд байх тул иргэдийн гэр бүлийн хүмүүст ажлаас нь түр чөлөө өгөх нь болзошгүй эрсдлээс сэргийлэх зөв арга хэмжээ болно гэсэн зөвлөмжийг аж ахуйн нэгж, төрийн байгууллагын удирдлагад Улсын онцгой комиссоос өглөө.  Хорионд орсонтой холбоотойгоор  ажлаас нь халах зэрэг гомдол гарч байгаа  тул  нийтээр халдвар гарсан  өндөржүүлсэн бэлэн  байдалд шилжсэн энэ онцгой цаг үед ухаалгаар шийдвэр гаргахыг  зөвлөлөө.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээр тусгаарлах  7 байранд буй иргэдийн хоол ундыг  бэлтгэж буй хүмүүс болон зочид буудлын менежер гэх мэт хүмүүсийн хамгаалах  хувцас, цэвэрлэгээ халдваргүйжилттэй холбоотой 11 зөрчил дутагдал илрүүлж, зөрчлийг арилгах тал дээр арга хэмжээ авч ажиллажээ. Хүнс тээвэрлэлтээр хилээр орж ирж буй автомашинд “Тусгаарлалт”  гэсэн наалтыг нааж байгаа бөгөөд хэдий ариутгал халдваргүйжилтийг хангаллтай хэмжээнд хийж байгаа ч ийм наалттай автомашинд жирийн иргэд  ойртохгүй байхыг  мэргэжлийн хяналтаас анхаарууллаа.

НЗДТГ:

Авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын үйл ажиллагаа явуулж байгаа найман  товчоодод хяналт шалгалт болоод ариутгал халдваргүйжилтийн ажил хийгдэж байгаа. Иргэдээс товчоодоор орж гарахад авч буй асуумж нь эргээд хэрэв байдал  хүндэрвэл ямар  арга хэмжээ авах  талаар  тандан судалгааны суурь тул иргэд үнэн зөв өгөх хэрэгтэй.

Мөн өнгөрсөн хугацаанд халдвараас сэргийлж ариутгал халдваргүйтгэлийг  эрчимтэй хийлээ. Гэр хороолол, орон сууцны гудамж талбайд 3 сарын 17-24-нд нийт  2335,2 км замыг автомашинаар ариутган халдваргүйжүүлж,  115,7 м,кв газрыг машин моторт төхөөрөмжөөр ариутгалаа.  Цаашид Баянзүрх  болон Налайх дүүрэгт ариутгал халдваргүйжилтийг үргэлжлүүлэн хийнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...