14 хоногийн тусгаарлалт дууссан эхний иргэд эмнэлгээс гарч гэрийн хорионд шилжлээ

Нэгдүгээр сарын 09-ний өдрөөс хойш манай улсын хэмжээнд 3413 иргэнийг тусгаарласан ба яг одоо 2383 иргэн ажиглалалтад  байна. 14 хоногийн тусгаарлалт дууссан эхний иргэд 3 удаагийн давтан шинжилгээ өгөөд өчигдрөөс зарим нь гэртээ гарсан байна . Тодруулбал,  Жаргалантаас 16,  Асралт мед эмнэлгээс 13, Дархан-Уул аймгаас 23 иргэн  өчигдөр  ажигллалтаас гарч гэрийн ажиглалтад  шилжжээ. Гэрийн хорионд шилжсэн иргэдэд мэргэжлийн  байгууллагаас  маш  хатуу зөвлөмж өгч гаргаж байгаа, гэртээ гарсан иргэдийг ТЕГ, ЦЕГ, ОБЕГ-тай хамтран хянана гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ХӨСҮТ-өөс мэдээлснээр хяналт тусгаарлалтад байгаа иргэдэд хамар залгиур, цэр, уушиг, цус, ийлдэс, өтгөн шингэнд гэхчлэн бүх төрлийн шинжилгээг хийж байгаа юм байна.
Мөн сэрэмжлүүлэхэд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 30  гаруй хувь нь ямар  нэгэн шинж тэмдэггүй байгаа гэсэн судалгаа гарчээ.  Нэг шинж тэмдэггүй хүн 1100 хүнд халдвар тараасан тохиолдол дэлхийд гарсан тул олон нийтийн газраар  явахгүй байх, ялангуяа бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг мэргэжилтнүүл  анхаарууллаа. 

Манай улс коронавирусний халдварын эхний давалгааг амжилттай давсан ба хоёр дахь давалгааснаас сэргийлэх, үүсвэл хэрхэн давж гарах талаар цаашид голомтлон гаргахгүйн тулд Эрүүл мэндийн яам тооцож ажиллаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...