Мадоннагийн короавирусний талаарх бодол фэнүүдийнх нь эгдүүцлийг хүргэв

Дэлхий даяар 15 мянган хүний амь  насыг  авч одоод буй коронавирусийг дуучин Мадонна  хамгийн сайн тэнцүүлэгч гэж магтсан нь зарим  хүний бухимдлыг төрүүлээд  байна. Тэрээр өнгөрсөн ням гарагт сарнайн дэлбээтэй,  сүүтэй ваннд хэвтэж дээрх  санаагаа хэлсэн бичлэгээ инстаграм болон твиттерээрээ тараасан юм. Коронавируст чи баян байн уу,  үгүй юу, хаана амьдардаг, хэр хөгшин, хэр хөгжилтэй, хэр ухаантай гэдэг чинь огт ч хамааралгүй. Тэр хэнийг ч ялгадаггүй.  Тийм учраас коронавирус нь хамгийн  шударга тэнцүүлэгч  гэж 61 настай дуучин  маань үзэл бодлоо илэрхийлжээ. Мөн тэрээр хүн төрөлхтөн бид нэг л завин  дээр аялж байгаа. Завь живбэл бүгд л живнэ гэдгийг  коронавирус харууллаа гэжээ.

Гэвч түүний үзэл бодолтой санал нийлэхгүй байгаагаа маш олон шүтэн бишрэгчид нь илэрхийлсэн байна. Өвчин хэдий хэнийг ч ялгалгүй тусах ч ядуу хүмүүс  илүү их өртөж, нас барах нь тодорхой. Эмгэнэлт үйл явдал болж байхад бүү амьдралаас тасарсан зүйл ярь, бодит амьдрал таны харшаас гадна өөр байдгийг ойлго,  таныг сүүтэй ванндаа хэвтэж байхад  бид  ажиллаж байдаг  гэх мэтээр бухимдлууд инстаграмаар нь дүүрчээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...