Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр 08:00-09:00 цагийн хооронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уулзаж, зөвлөлдлөө.

Хуралдаанаар, коронавирусний Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв.

Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10:00 цагаас эхлэн Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ