АНУ: Коронавирусний эсрэг вакциныг өвчтөн дээр туршиж эхэллээ

Дэлхийн олон улс орон коронавирусний эсрэг вакцин гаргаж авахаар  ажиллаж буй. АНУ-ын Вашингтоны дахь Эрүүл мэндийн шинжлэх  ухааны институт өчигдөр буюу 03 дугаар сарын 17-нд коронавирусний эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэлжээ. Вашингтоны Сиэтл дэхь эмнэлэгт COVID-19 туршилтыг  эхлүүлсэн бөгөөд сайн дурын 45 халдвартай өвчтөнд эхний тунг тарьсан  байна. Хамгийн анхны вакцин тариулсан хүн 43 настай хоёр хүүгийн ээж Жэннифер Холер энэ үйл ажиллагаанд  оролцож, вакциныг  тариулна гэдэг надад гайхалтай боломж гэж хэлсэн байна.

Вашингтоны дахь Эрүүл мэндийн шинжлэх  ухааны институтийн захирал Кэйсэр Перманентэгийн хэлснээр вакциныг янз бүрийн тунгаар тарьж турших ба зургаан долоо хоног вакциныг өвчтөнүүдэд тарьж, 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарих юм байна. Үүний дараа цусны шинжилгээг авах бөгөөд үүгээр эрдэмтдийн найдлага тавьж буй вакцин үр дүнгээ өгөх эсэх нь баттай харагдах ажээ.

Вакцин амжилттай болвол 18 сарын дараа худалдаанд гарах юм байна.

ОХУ-ын эрдэмтэд ч коронавирусний эсрэг вакцин бүтээхээр ажиллаж буй бөгөөд ирэх зургадугаар сар гэхэд гаргаж авна гэж мэдэгдээд  байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...