Доналд Трампын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Бразилын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жэйр  Борсанара болон Бразилийн Вашингтон дахь хэрэг эрхлэгч нарын коронавирусний шинжилгээний хариу АНУ-ын Ерөнхийлөгч Доналд  Трамптай уулзалт зохион байгуулснаас нэг өдрийн  дараа эерэг гарсан.

Иймээс Дональд Трампыг халдвар авсан байж болзошгүй,  шинжилгээ өгөхөөс татгалзсан зэрэг мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарсан юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт, коронавирусний шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан гэж Цагаан ордноос мэдээллээ. Энэ талаар хэвлэлийн хурал өчигдөр Цагаан ордноос зохион  байгуулсан ба энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч:

” Би өнгөрсөн шөнө шинжилгээ өгсөн.  Мөн энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулахаар шийдсэн. Хүмүүс шинжилгээ өгсөн  эсэхийг асууж, хэвлэлийнхний энэ талаар хэт дэвэргэх болсон тул  шинжилгээ өгөхөөр шийдсэн гэж хэлжээ. Цагаан ордноос Ерөнхийлөгч Трамп  болон дэд ерөнхийлөгч Пэнс нартай уулзах хүмүүсийн халууныг хэмжиж эхэлсэн  бөгөөд хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлчдийн халууныг ч хэмжиж оруулсан  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Солонгост ажиллаж байсан монголчууд коронавирусын халдвар авчээ

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж...

Хөл хориог дахин нэг сараар сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны...

Чингэлтэйн дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга...

Сургалтын төвүүдийг хэзээ нээхийг Засгийн газар шийднэ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд...